ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Академич Р.Барсболдын гэрээс эд зүйлс дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

Үндэсний их баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байсан академич Р.Барсболд гуайд хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ.

Хэрэг гардаг өдөр нэрт академич гэртээ эхнэрийнхээ хамт байжээ. Хоёр настай хүн байгаа гэдгийг эртнээс судалсан, зохион байгуулалттай энэхүү дээрмийн хэргийг шалгаж өгнө үү гэх хүсэлтээ Р.Барсболд гуай цагдаагийн байгууллагад гаргаж, олон нийтэд хандсан.

Тэгвэл Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.  Улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчилан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгаж байгаа аж.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан гэмт хэрэгтнүүд байсан аж.