ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СХД-ийн хүүхдүүд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд амарч монгол зан заншлаа суралцах боломжтой боллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-20

СХД-ийн 43 хорооны хүүхдүүдийг зуны амралтаар нь үнэ төлбөргүй амраах “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр хүүхдүүдээ хүлээн авна. Үнээ саах, өрөм загсаах, гэр барих гээд олон хөтөлбөрт хүүхдүүдийг хамруулах бөгөөд хамгийн гол нь зөв хүн болон төлөвшүүлэх зорилготой юм. ЕБС-ийн ахлах ангийн 320 хүүхдийг 07 сарын 19-ний өдрөөс 08 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 ээлжээр хүлээн авах юм. Цаашид “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд 2000 хүүхдийг амраах, ахлах ангийн сурагчдыг дүүргийн усан бассейнд сургах зэрэг ажлуудыг УИХ-ын гишүүдтэй хамтран хийхээр төлөвлөж байна.