ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага насны 310 хүүхдэд цагдаагийн тусламж үзүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-20

Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан "Илрүүлэлт 2019" арга хэмжээний хоёрдугаар улирлын үр дүнг хэлэлцжээ. Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 90, хараа хяналт сул 115, хөдөлмөр эрхлэгч 62, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 11, гуйлга гуйдаг 12, хогийн цэг дээр амьдардаг найм, орон гэргүй тэнэмэл гурав нийт 301 хүүхдийг илрүүлж, бүртгэлжүүлэн, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан холбогдох арга хэмжээг авч, тусламж үйлчилгээнд хамруулжээ.

Сурагчдын амралт, дулааны улиралтай холбоотой хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, гол усны орчим харгалзах хүнгүй тоглож өнжих зэрэг тохиолдол их байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

1. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гол усанд тоглуулахгүй байх

2. Цахилгааны утас ил гарсан, стандарт бус орчинд хүүхдийг ойртуулахгүй байх, ялангуяа борооны дараа цахилгааны утас ил гарсан хэсэгт ойртуулахгүй байх.

3. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид зааснаар хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй байхад онцгой анхаарна уу.