ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар осол гаргаад хэргийн газраас зугтах тохиолдол гарч байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-20

Энэ сарын 11-нд буюу Үндэсний их баяр наадмын өдөр Хэнтий аймагт зам хөндлөн гарч явсан тэргэнцэртэй иргэдийн автомашинаар мөргөж, гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан билээ. Осол гаргасан жолооч гэмтсэн иргэнд анхан шатны тусламж үзүүлээгүй, мөн эмнэлгийн тусламж дуудалгүй хэргийн газрыг орхин зугтсан бөгөөд цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсны үр дүнд жолоочийг олсон юм.

Тэрбээр лам хүн байсан бөгөөд “Айсандаа хэргийн газраас зугтсан. Нийт жолооч нартаа хандаж хэлэхэд ослын газрыг битгий орхин зугтаж байгаарай” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл амралт зугаалга эхэлсэн эдгээр өдрүүдэд энэ мэт аваар осол хийчихээд хэргийн газрыг орхин зугтах тохиолдол гарч байгаа аж.

Хөвсгөл аймагт л гэхэд хоёр ч ийм хэрэг бүртгэгдсэн бөгөөд бүр амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлсэн байна. Нийт жолооч нартай хандаж хэлэхэд та согтуугаар болон хэт ядарсан үедээ зам тээврийн хөдөлгөөнд битгий оролцоорой. Мөн хурдаа тохируулж явах, хүн гэмтээсэн, дайрсан бол хэргийн газраа орхин зугтахгүй байхыг сануулъя. Ингэсэн тохиололд таны үүрэх ёстой ял, авах ёстой зөрчлийн хэмжээ нэмэгддэг аж.