ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын сугалааны тохирол ням гарагт буюу өчигдөр /2019.07.21/ боллоо. Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697 баримт хамрагдсан аж. Сугалааны тохирлын супер шагнал 50 сая төгрөг байсан ч баримтын сугалааны найман орон нь таараагүй учраас супер азтан тодорсонгүй. Харин 10 сая төгрөгийн таван азтан тодорчээ.

Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан: 26 мянга 277 иргэн

Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан: 2574 иргэн

Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу нэг сая төгрөгийн азтан: 271 иргэн

Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая төгрөгийн азтан: 28 иргэн

Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан: 5 иргэн тус тус тодорсон байна. НӨАТ-ын урамшууллын сугалааны дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд болно.