ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусийн шинжилгээ үнэгүй хийнэ

Т.САНДАГ-ОЧИР
2019-07-26

Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран маргааш /2019.07.26/ элэгний В, С вирусийн шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ. 

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд гепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Гепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст гепатитын халдвартай амьдарч байна. Жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас бардаг. Монголд гепатитын вирусийн шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Гепатитын В, С вирусийн халдвар элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.