ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бонго машины тэвшин дээр сууж яваад унаж, амиа алджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

 Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн бямба, ням гарагт нийт 458 дуудлага иржээ. Үүний 296 нь   зам тээврийн ослын шинжтэй дуудлага байсан аж.  Зам тээврийн ослын улмаас  нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амь насаа алджээ.  

Тодруулбал, наймдугаар сарын 10-ны өдрийн 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар  шороон замд 12 настай, эмэгтэй Х нь "Бонго" машины тэвшин дээр сууж яваад унаж, амиа алджээ.  “Kia Bongo” автомашиныг иргэн Т жолоодож явсан байна.   

Мөн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.