ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын тал “Нэг улс, хоёр систем” бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаална

O.Admin
2019-08-12

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин

Энэ оны 6-р сараас хойш БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”, “Эрүүгийн хэргийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ”-г шинэчлэх асуудлаар эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн болж олон улсад анхаарал татсаар байна. Монголын олон найз нөхөд надаас үүний тухай асуусан. Иймээс би Монголын найз нөхөд нийтлэг анхаарч буй зарим асуудлын нөхцөл байдлыг танилцуулахыг зорилоо.

1. Хэрэг явдлын шалтгаан нь юу вэ? 2018 оны 2-р сард нэгэн Хонконг эрэгтэй Тайванд найз бүсгүйнхээ амь насыг хохироож, цогцсыг нь хаясны дараа Хонконг руу зугтан очсон хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг илрүүлсэн боловч Хонконг болон Тайванийн хооронд эрүүгийн хэргийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулаагүйн улмаас хэрэгтнийг хэргийн газар буюу Тайванд хүргэж, уг гэмт хэргийн шударга шүүх ажиллагааг явуулах боломжгүй болсон. Энэхэрэг нь Хонконгт хуулийн цоорхой байгааг тодорхой харуулсан юм. Иймээс тус онцгой бүсийн засгийн газар хуулийн цоорхойг арилгаж, бүснутаг хооронд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг байгуулангэмт хэрэгтэй тэмцэж, хуулийн засаглал, шударга ёсыг дээдэлж, Хонконгийг “гэмт хэргийн диваажин”, “хэргээс зугтаг хонгил” болохоос зайлсхийхийн тулд дээрх гэрээ, хэлэлцээрийг шинэчлэх саналдэвшүүлсэн юм. Энэхүү саналыг дэвшүүлснээс хойш Хонконгийн зарим радикалэсэргүүцэгчид хорон санаагаар цуурхал тарааж, олон нийтийг төөрөгдүүлж, нийгэмд айдас үүсгэж, үүнийхээ төлөө олон мөргөлдөөн үүсгэсэн нь тус хотын энгийн иргэд, цагдаагийн албан хаагчид олноор гэмтсэн нөхцөл байдал үүслээ. Энэ хэрэг тайван жагсаалын цар хүрээнээс хол давсан хэрэг боллоо. Нэн ялангуяа БНХАУ-ын Засагзахиргааны онцгой бүс Хонконгийн засгийн газар хэлэлцээрийн өөрчлөлтийг хэлэлцээгүй болсон гэж зарласан байхад эдгээр хүмүүс хөдөлгөөнөө зогсоохгүйгээр үл барам харин ч нөхцөл байдлыг улам хурцбайдалд оруулж “хэлэлцээрийн өөрчлөлтийг эсэргүүцэх” нэрийдлээр олон хэлбэрийн радикал жагсаал зохион байгуулж мөргөлдөөн дэгдэхүйл явцыг улам нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар эсэргүүцлийнжагсаал, мөргөлдөөн хоёр сар үргэлжилж байна. Энэ нь Хонконгийн хуулийн засаглал, нийгмийн дэг журам, эдийн засаг, иргэдийн амьдрал болон олон улсын дүрд ноцтой нөлөөлж байна.

2. Энэ үйл явдлын мөн чанарыг хэрхэн харж байна вэ? Сүүлийн өдрүүдэд Хонконгийн энэ үйл явдлын нөхцөл байдал хэдийнээ хуулийг ноцтой зөрчсөн мөргөлдөөний хэрэг болж шилжлээ. Зарим радикал эсэргүүцэгчид энэ үйл явдлыг ашиглаж, гадаад дотоодтой хуйвалдан, үнэнийг мушгин гуйвуулж, санаатайгаар өдөөн хатгаж, Хятадын эсрэг мөргөлдөөнийг ар араас нь зохион байгуулж, төрийн сүлд,төрийн далбааг гутаан доромжилж, Хонконгийн засаг захиргааны онцгойбүс дэх Хятадын Төв засгийн газрын холбоо барих алба, ХонконгийнХууль тогтоох хороо, Цагдаагийн газар луу халдаж, хорт шингэн банунтгийг ашиглан цагдаагийн албан хаагчид руу дайрах, гал тавих,тэсрэх бөмбөг хийх, зам тээврийн хөдөлгөөнийг гацаах зэрэг хэт туйлшрах хөдөлгөөнийг зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй цагдаагийн албан хаагчийн гарын хурууг хазаж тасалсан цуст хэрэг үйлдэж, тэдний зохион байгуулалт, мэргэжлийн, хүчирхийллийн шинж чанар өдөр өдрөөр нэмэгдэж байна. Зарим этгээд “Хонконг сэргээн мандуулах цаг үеийнхувьсгал хийе” гэх уриан дор “Хонконг тусгаарлуулах”-ыг өдөөж байна. Ийм мөргөлдөөний хэлбэр бол соёл иргэншилт нийгмийн доод хязгаараас гарсан, энх тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэх, эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрээс хальсан, Хонконгийн хуулийн засаглалыг уландаа гишгэсэн, Хонконг хотын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн, “Нэг улс, хоёр систем” зарчмын хязгаарыг ноцтой хөндсөн үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллага нь Хонконгийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах тулгуур хүчин, мөн нийгмийн тогтвортой байдлыг хадгалах хамгийн сүүлчийн халхавч болно. Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахтухай шуугиан дэгдэж эхэлснээс хойш Хонконгийн цагдаагийн албан хаагчид Хонконгийн нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амьнас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд асар их даралтшахалтыг тэвчин ажлын байр дээрээ тууштай зогсож, айж сүрдэх зүйлгүйтөв шударгаар хуурь сахиулах үүргээ биелүүлэн дэлхийд хамгийн онцшилдэг цагдаагийн байгууллага гэсэн алдар цолоо гутаасангүй. Ийм нөхцөл байдалд барууны зарим хүчин, хүмүүс хоёр дахьстандарт бий болгож байна. Америк, Англи зэрэг зарим орнуудын албанхаагч, улс төрчид радикал этгээдүүдийн сөргөлдөөнийг засаж залруулан,хууль хэрэгжүүлдэг Хонконгийн цагдаагийн албан хаагчид руу хүйтэн ,цэвдэг сэтгэлээр хандаж, үүгээр ч зогсохгүй Хонконгийн Засгийн газрыгэнэ хэргийг үйлдэгчидэд хууль ёсны хариуцлага тооцохыг болиулахыгшаардсан. Зарим барууны орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр радикал эсэргүүцэгчид цагдаагийн гарын хурууг хазаж тасалсан хэсгийг хасагхаян, зориуд эвлүүлэг хийж, дэлгэн харуулах камерын дүрсдээ зориуд зөвхөн цагдаагийн албан хаагчид мөргөлдөөний гэмт хэргийг тасланзогсоож буй “жүжиг” болгон найруулсан. Барууны орны зарим улс төрчидболон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Нэг улс, хоёр систем”-ийг эрээцээргүйгээр доромжилж, Хонконг эх газарт эргэн ирснээс хойш “эрхчөлөө бага багаар холдсоор байна” гэж гүтгэж, Хятад улсын Засгийн газрыг хөндлөнгөөс буруутгаж, үйл явдлын нөхцөл байдлыг муутгахад нөлөөлж байна. Мөн тэд Хонконгийн эмх замбараагүй байдлаардамжуулж Хятадын хөгжлийн хандлагыг хязгаарлаж, Хятадын эх газарт“цэцгийн хувьсгал”-ын уршгийг дагуулахаар санаархсан. Бид эдгээр зөвбурууг ялгахгүй, хар цагааныг тонгоруулсан хорон санаатай эрсэсэргүүцэнэ.

3. Хятадын төв Засгийн газар уг үйл явдалд ямар байр суурьтайбайна вэ? Хонконг Хятадын харьяанд шилжсэн 20 жилийн хугацаанд “Нэг улс,хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг засах”, тэдний өөртөө засахзасаглал өндөр төвшинд хэрэгжигдсэнээр Хонконг тогтвортой хөгжлийгхадгалсаар ирсэн. Энэ хугацаанд Хонконг хамгийн чөлөөт эдийнзасагтай, бизнес орчин, олон улсын өрсөлдөх чадвараараа дэлхийнийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. “Нэг улс, хоёр систем” бодлого болХонконг урт хугацааны, тогтвортой хөгжлийг хадгалах хамгийн зөвтогтолцоо мөн гэдгийг бодит байдал нотолж байна.Хонконгийн үймээн самуун байдлыг үл ойшоон үргэлжлүүлбэл Хонконг хотыг иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд хохиролучрахаар зогсохгүй, засаг захиргааны онцгой бүсийн удирдах нэр хүндэдч нөлөөлж, Хонконгийн хуулийн засаглалын суурь чулуу, цэцэглэлтхөгжил, “Нэг улс, хоёр систем”-ийг нураахыг Хонконгийн болон бүхХятадын ард иргэд бүгд хүлээн зөвшөөрөхгүй. Хятад улсын төв Засгийн газар “Нэг улс, хоёр систем”-ийгхэлбэрэлтгүй үргэлжлэн хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортойбайдлыг тууштай хамгаалж, улсын бүрэн эрх, аюулгүй байдалд аюулучруулах, төв Засгийн газрын эрх мэдэл болон Хонконгийн засагзахиргааны онцгой бүсийн хуулийн эрх мэдлийг сорих, Хонконгийгашиглаж эх газрын дотоодод нөлөөлөн хохирол учруулах ямар ч үйлажиллагаа явагдахыг зөвшөөрөхгүй. Хонконгт одоо хамгийн чухал ньмөргөлдөөнийг зогсоож, хуулийн засаглалыг хамгаалан, дэг журмыгсэргээх хэрэг юм. Хятад улсын төв Засгийн газар Хятадын засагзахиргааны онцгой бүсийн захирагч Кэрри Ламын тэргүүлж буй Засгийнгазар хуулийн дагуу засаглаж, Хонконгийн цагдаагийн байгууллагахуулийг чанд сахиж, тус бүсийн холбогдох засаг захиргааны байгууллага,хуулийн байгууллага хуулийн дагуу мөргөлдөөн өдөөгч гэмт этгээдүүдийгхатуу шийтгэж, Хятад, Хонконгт хайртай иргэн бүрийн Хонконгийнхуулийн засаглалыг хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжих болно.Хэрвээ Хонконгийн нөхцөл байдал улам муудаж, Хонконгийн засагзахиргаа нөхцөл байдалд тавих хяналт алдагдвал төв Засгийн газархэрхэвч тоохгүй өнгөрөөхгүй. Хятадын төв Засгийн газар хуулийн дагууүүсэж болзошгүй бүхий л нөхцөл байдлыг богино хугацаанд намжаах хангалттай олон арга хэмжээ, хангалттай хүчин чадалтай гэдгийнонцолмоор байна.Хятад, Монгол хоёр улс бол иж бүрэн стратегийн түншлэлтэй, биебиедээ харилцан чухал хөрш орнууд. Урт хугацааны туршид, Монголынтал “Нэг Хятад” зарчмыг хатуу баримталж, Хятадын “Нэг улс, хоёрсистем”-ийг өндрөөр үнэлдэгт Хятадын тал сайшаалтай байдаг. МонголУлс Хонконгт консулын газар байгуулсан бөгөөд талууд худалдаа, эдийнзасаг, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтын ажиллагааны таатайхарилцаатай байдаг. Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыгхамгаалах нь Хятадын эрх ашигт төдийгүй Монгол Улсын болон бусадулс орнуудын эрх ашигт нийцдэг. “Айл хүний амь нэг, Саахалт айлынсанаа нэг” гэдэгчлэн Хятад, Монгол хоёр улсын ард түмэн сайн нөхөр,сайн найз, сайн түншүүд билээ. Бид Монголын найз нөхөд Хятадынталын байр суурийг ойлгож үйл явдлын үнэн зөвийг харж, урьдын адилшударга зарчмыг мөрдөж, Хятадын талын төр улсын бүрэн эрх, “Нэг улс хоёр систем” болон хуулийн засаглалыг хамгаалах сэтгэл, зүтгэлийгтууштай дэмжинэ гэдэгт итгэж байна