ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорноговь аймаг элсэлтийн шалгалтын дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-13

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Дорноговь аймаг 2017 онд 13-р байрт, 2018 онд 5-р байрт орж байжээ. Харин энэ жил  орон нутгийн онцлогт тохирсон оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд өмнөх амжилтуудаа ахиулан  21 аймгаас 518.3 оноогоор 3-р байрт эрэмбэлэгджээ.
Үүнээс матeматик 1, физик,  орос хэл 2, монгол хэл 3, газарзүй 4, нийгмийн хичээлээр 5-р байр эзэлсэн байна.

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багш, сурагч болон эцэг эхчүүдэд тусгайлан зориулсан сургалт, семинар, зөвлөгөөнүүд, 2017 оноос хойш Улаанбаатар хотын "Шинэ Монгол" ахлах сургуультай хамтран ажиллаж, багш нарын ур чадвар, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах сургалтуудыг зохион байгуулж, гадаад хамтын ажиллагаатай Орос, Хятад, Солонгос, Япон улсуудад багш, сурагчдын туршлага солилцооны хөтөлбөрүүд, хөрш аймгуудын сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн хоёр дахь жилдээ ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багш нарыг урамшуулан сургалтын тэтгэлэг олгож байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд орос хэлний хичээлээр 800 оноо авсан Замын-Үүд сумын сурагч А.Удвал, бэлтгэсэн багш Б.Нарантуяа нарт мөнгөн урамшуулал олгоод байна.