ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл хилээр нэвтрүүлэх гэж оролджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох   24 нэр төрлийн  эд зүйлийг манай улсын иргэн  хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М-ийн эд зүйлсийг шалгажээ.

Шалгалтаар  хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ. Одоогийн байдлаар сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлсэн байгаа аж.