ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Сайн түлш" картаар нэг өрх ихдээ 3 тонн түлш авах боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-15

Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2018 оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Нэгэнт түүхий нүүрсийг хориглосон учир оронд нь сайжруулах түлшээр хангахаар болж, өвлийг давах нөөцөө бэлтгэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Сайжруулсан түлш хэрэглэснээр нийслэлийн агаарын бохирдлыг хамгийн багадаа 50 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн  “Тавантолгой түлш" үйлдвэр нэг сараас эхлэн нөөцлөлтийг хангаж байгаа аж. Одоогоор  нөөцөлсөн түлш одоогоор 160 гаруй мянган тонн болсон байна.  Энэ нь гэр хорооллын 220 мянган өрхийн нэг сар 20 хоногийн хэрэглээг хангах нөөц ажээ.  Одоо үйлдвэр 3 ээлжээр 24 цагаар ажиллаж байгаа юм байна.  7 хоногийн дараа хоёр сарын нөөц бэлэн болох аж. Ямар ч байсан  хэрэглэгчид, иргэд хомсдол үүсч шатаах түлшгүй болчих вий гэж айх зүйл байхгүй гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулга хэлжээ. 

Түүнээс гадна,  220 мянган өрх бүрт нүүрс худалдаж авах ”Сайн карт” тараах юм. Зургаан дүүргийн карт өөр өөр өнгөтэй байх бөгөөд тухайн дүүргийн гэрээт борлуулагч дээр л унших ажээ. Иргэд картаа барьж гэрээт борлуулагч дээр очин посс машин дээр уншуулаад түлшээ авах боломжтой юм байна.  Аль дүүргийн, ямар хаягны, хэнийх гэдэг айл хэдэн тонн сайжруулсан түлш хэрэглэж байгааг үүгээр хянах боломжтой.  Картыг оршин суугаа хороо, дүүргээсээ авах ажээ. 

Нэг картаар ихдээ 3 тонн сайжруулсан түлш өгөх аж. Учир нь  3 тонн сайжруулсан түлшээр нэг айл хангалттай өвөлжинө хэмээн албаныхан тооцжээ. Харин   өрх бүр түлшээ заавал бөөнөөр нь авах шаардлагагүй. Шуудайгаар нь килограммаар нь тооцож авах боломж нээлттэй ажээ.