ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

700-800 жилийн тэртээд хадгалсан өрөм, шар тос олджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологчид Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Эдгээр олдворуудыг өнөөдөр Монголын Үндэсний музейд танилцуулах юм.

 Судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн аж. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

 Тухайлбал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй үйл явдал аж.