ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нисэхээс “Буянт–Ухаа” хороолол хүртэлх замыг түр хаалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

Нисэхийн эцсийн автобусны буудлаас” Буянт–Ухаа” 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өчигдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд  наймдугаар сарын 15-26-ныг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хаахыг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрийн эхлэл хэсэг болох “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 2.8 км авто замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Тус чиглэлд зорчих жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөв. Дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт оржээ.