ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мансуурлын байдалтай зургаан хүүхдийг саатууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 03:30 минутад Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй, мансуурлын байдалтай байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр эхлээд тэдгээр хүүхдүүдэд сорил тавьж, хэрэглэсэн эсэхийг нь тогтоох юм байна. Хэрэв хэрэглэсэн нь тогтоодвол ямар төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож МУЭХТА-ийн 20 дугаар бүлэг 20.7 т заасан зүйл ангиар хариуцлага хүлээлгэх аж. Мөн мансууруулах төрлийн бодис хэрэглэх бусдад зарж борлуулах тээвэрлэх хадгалах агуулах зэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.