ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг компанийн ажлыг зогсоолоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга О.Баттогтохын захирамжаар тус сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

Энэ сарын 18-ны өдөр эмх замбараагүй байдал үүсгэн, маргалдаж улмаар 15 иргэн хүнд, хөнгөн хэллбэрээр гэмтээд байгаа юм. Тиймээс дахин ийм байдал гаргахгүйн тулд урьдчилан сэргийлж Засаг дарга захирамж гаргасны дагуу ийнхүү үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа аж.