ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Одоогийнхоос тав дахин том музей барина

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Үлэг гүрвэлийн музей"-г энэ оны наймдугаар сард татан буулгах шийдвэр гарч, "Байгалийн түүхийн музей"-д нэгтгэсэн билээ. Улмаар Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Хан-Уул дүүргийн 11-р хороо "Их тэнгэрийн ам"-нд 7,5 га талбайд барихаар болсон билээ.

Барилгын зураг төслийг боловсруулахад шаардагдах 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, одоо тендерийн үнэлгээ хийх шатандаа явж байгаа аж. Юутай ч музейн шинэ барилга одоогийнхоос тав дахин том болно гэдгийг албаныхан мэдээлж буй юм.