ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

17 настай хүү лифтний хонгил руу унаж амиа алдлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас иргэд хохирч, амь насаа алдах асуудал гарсаар байна. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр  ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байсан барилга дээрээс 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгилруу унаж нас барсан хэрэг бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүү СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ.