ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бичиг баримтаа хураалгасан хятад иргэд хууль ёсны зөвшөөрөлтэй байжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-22

Зураач Л.Өнөрчимэг манай улсад ажиллаж амьдарч байгаа БНХАУ-ын 51 иргэний бичиг баримтыг визийн хугацаа дууссан гэх шалтгаанаар хураан авсан. Уг асуудлыг Гадаадын иргэн харьяатын газраас шалгахад паспортоо хураалгасан 51 иргэн 2019.10.01-ний өдрийг хүртэл гэрээгээр ажиллах үүрэгтэй, оршин суух зөвшөөрлөө авсан байжээ. Засгийн газраас жил бүр гаднаас ажиллах хүчин авах тоог тусгайлан тогтоосон байдаг. Уг квотын дагуу Монголд түр хугацаанд ажиллахаар ирсэн урд хөршийн иргэд байсан аж. Паспорт нь тухайн улсын төрийн өмчөөр нэрлэгддэг тул төр төлөөлсөн эрх бүхий субьектээс өөр энгийн иргэд хянан шалгах эрхгүй байдаг аж.

Иргэн Л.Өнөрчимэгийн энэ зүй бус үйлдлийг Цагдаагийн байгууллагаас давхар хянан шалгаж байгаа юм байна.