ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвшөөрөлгүй хайлуур жонш олборложээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-22

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ.

 Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан талаар МХЕГ-аас мэдээллээ.