ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Б.ГАНЗОРИГ
2019-08-23

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 23. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

  Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 05.57-19.52

 
  Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 19 цаг 01 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.