ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцэрлэгийн цахим бүртгэлд тэнцсэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-23

Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлж, өчигдөр 23:59 цагт хаагдсан билээ. Өнөөдөр буюу энэ сарын 23-нд 10:00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд нэгэн зэрэг цахим элсэлтийн арга хэмжээг зохион байгуулж, бүртгэлийн хариуг 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утас руу илгээгээд байна. 

2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхдийг цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал,

  • Хоёр настай 19764
  • Гурван хүүхэд 4918
  • Дөрвөн настай 3525
  • Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна.

Хэрэв таны бүртгэлтэй утасны дугаарт "Таны хүүхэд тухайн цэцэрлэгт тэнцлээ" гэсэн мессеж ирсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  2. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Хүүхдийн 2% цээж зураг 

Эцэг, эхчүүд одоо наймдугаар сарын 26-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулан, тус тусын цэцэрлэгтэйгээ гэрээгээ байгуулах юм байна.