2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэжээ. Тэгвэл энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлсэн байна. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээлжээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүйг анхааруулсан аж.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
-Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Сонирхуулахад энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно гэсэн