ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-25

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ.

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу өнөөдөр буюу ням гарагт зөвхөн сондгой дугаараар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.