ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дайчдын хөшөөнд “Мөнхийн гал” асаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-25

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Монгол дайчдын хөшөөнд мөнхийн гал асаах ёслол өчигдөр боллоо. Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич нар бадраажээ.

 Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галыг Монголын хүндэт харуулууд манах юм байна. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комисс, Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын Цагдаагийн тасгаас зохион байгуулсан “Дайны үеийн авто машиныг сэргээн засварлах” уралдаан зохион байгуулж мөн өдөр дүнгээ гаргажээ. 

Нэгдүгээр байрт, 1973 онд үйлдвэрлэсэн ГАЗ 51 авто машиныг сэргээн засварласан Б.Одгив
Хоёрдугаарт, 1937 онд үйлдвэрлэсэн Пикап м415 авто машиныг сэргээсэн Б.Мөнхчөдөр
Гуравдугаарт, 1962 оны Трабант 601 авто машиныг засварласан М.Бат-Эрдэнэ
Дөрөвдүгээрт, 1980 оны Нива 21 авто машиныг сэргээж засварласан М.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарсан байна.