ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦССҮТ Солонгосын цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгтэй хамтарч ажиллана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Ан Ги Жун, нарийн бичгийн дарга Ин Ён нар ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ  үеэр тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр хүлээн авч уулзаж,  ярилцлсан байна. Уулзалтын үеэр   Ан Ги Жун байгууллагынхаа талаар товч танилцуулахын зэрэгцээ Солонгосын Цусны албаны үйл ажиллагаа, донорын хөдөлгөөний талаар мэдээлэл хийж Монголд салбараа байгуулах, цусны хавдартай хүмүүст туслах зорилготой ирсэн талаараа тайлбарласан байна.

Гэхдээ цусны өвчтэй хүмүүст мөнгөн дэмжлэг үзүүлэхээсээ илүү Солонгос руу өндөр зардлаар эмчилгээнд явах бус Монголдоо эмчлүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судлах зорилготой ирсэн хэмээжээ. Харин  Н.Эрдэнэбаяр захирал  ЦССҮТ-д хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархаж байгаагаа илэрхийлээд төвийн үүсэл, хөгжил, өнөөгийн үйл бодлого үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Мөн Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгтэй цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.