ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан чиглэлийн түр замыг өнөөдрөөс бүр хаана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-02

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг засварлаж байгаатай холбоотойгоор өнгөрсөн зургадугаар сард түр зам гаргасан юм. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан учир гаргасан түр зам эвдрэл ихтэй, автомашин зорчиход хүндрэлтэй, машин эвдэрч байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дархан чиглэлийн хуучин болон түр замыг бүр хаажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Дашинчилэн сумаар явуулахаар болсон байна. Хэдий хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.