ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ой таван сартай охин нүхэн жорлонд унаж, амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-04

Өнгөрөгч долдугаар сард Хэнтий аймгийн нутаг, Аварга тосонд эмээтэйгээ хамт амарч байсан долоон настай охин нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл үүнтэй ижилхэн харамсалтай хэрэг мөн л өчигдөр бүртгэгджээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт ой таван сартай охин нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хүүхэд жорлонд унаж амиа алдсан гэх дуудлага харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад 18.00 цагт ирсэн байна. Охиныг аврах боломж байхгүй байсан бололтой.

Эцэг эхийн хариуцлагагүй, хяналтгүй байдлаас болж, энэ мэтээр олон хүүхэд золгүй ослын хохирогч болсоор байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулсаар байна.

Б.Тогтох