ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүүн зайрмагны хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэний “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд хяналт шалгалт явууллаа.  Монгол Улсын Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, стандартын мөрдөлдийн биелэлтийг хангуулах, иргэдийн гомдол хүсэлтийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт явуулах тухай удирдамж баталж, үүрэг чиглэл өгсөн аж. 

Энэ ажлын хүрээнд зайрмаг үйлдвэрлэх технологи, түүхий эдийн гарал үүсэл, баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, ажилтнуудын эрүүл мэндийг шинжилгээнд хамрагдсан байдал зэрэг чиглэлээр үзлэг хяналтыг хийжээ. Хяналт шалгалтын явцад сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалтыг тэмдэглээгүй, 100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.  

Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр бэлдэцээ зөөвөрлөх, баталгаажилтгүй сав хэрэглэх дутагдлууд байна.  Иймд дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгж иргэдэд, заавар зөвлөмж өгч ажилласан ажээ.