ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол-Хятадын технологи дамжуулалт сэдэв форум эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

"Монгол-Хятадын Экспо" гурав дахь удаагийн хамтарсан үзэсгэлэн яармаг "Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урамшуулъя" уриалгатайгаар ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотод эхэлсэн билээ. 

Үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй тус арга хэмжээнд Монголын талаас өндөр дээд хэмжээний зочид, албаныхан, бизнес эрхлэгчид зэрэг нийт 1200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Экспо арга хэмжээний хүрээнд болж буй "Монгол-Хятадын технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагаа" хоёр дахь удаагийн форум Улаанцав хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээг Монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, салбарын 50 гаруй хүн оролцож байгаа юм.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр хамтын судалгааны ажил гүйцэтгэх санамж бичгийг энэ үеэр мөн байгуулахаар хөтөлбөрт тусгажээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч байна.