ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон иргэний цогцос хавцлаас олджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-09

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар наймдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос дөрвөн хүн загасчлахаар очжээ. Харамсалтай нь, тухайн өдрийн 19:00 цагт 46 настай эрэгтэй Э сураггүй алга болсон байна.

Түүнийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн  алба хаагчид эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас ар гэрийнхэн нь есдүгээр сарын 7-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:10 цагт Хөх-Оруулга гэдэг хадан хавцлаас Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.