ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бусдыг гүтгэсэн нь тогтоогджээ

O.Admin
2019-09-09

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Н.Алтанхуяг өөрөө миний Засгийн газрыг унагаагаад өг гэж орж ирсэн” хэмээн ярьсан юм. Тэгвэл өөрийнх нь нэр хүндэд халдсан гүтгэлэг гэж үзсэн учраас экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт гаргаж, энэ асуудлыг шалгуулахаар өгсөн бөгөөд нэг сая төгрөг нэхэмжилсэн юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бусдын нэр хүндэд халдсан гэж үзжээ. Яаж мэдээллийг түгээсэн тэр хэлбэрээрээ эргэж уучлалт гуйх, мөн нэхэмжилсэн нэг сая төгрөгийг олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.