ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амгалан амаржихын эмч нар дуураймал орчинд дадлага хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-10

НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд өчигдөр нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын  төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн тус амаржих газарт үндэсний хэмжээний лавлагаа төвтэй холбогдох телемидициний камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилууллаа. Ингэснээр эх барих, эмэгтэйчүүдийн ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр  зөвлгөгөө авах, тусламж үйлчилгээ үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдэж байна.