ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Төв цэвэрлэх байгууламж”-аас цогцос олджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-10

“Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос олдсон аж. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ. Тухайлбал, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ талаар ЦЕГ-аас лавлахад "Төв цэвэрлэх байгууламжаас олдсон цогцосыг шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан юм.