ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гудамжинд явсан иргэдийг хутгалсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-12

Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 16:00 цагийн орчимд дөрвөн иргэнийн хутгалж, хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. Тордуулбал, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын жижүүрийн утсанд “Нөхөр маань хутгалуулчихсан ирлээ” гэсэн дуудлагыг ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу хэргийн газрыг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Н гэгч эрэгтэй согтуурсан үедээ иргэн Ц-тэй маргалдан, архины шилний хагархайгаар хүзүү тус газар нь зүссэн аж. Дараа нь гэртээ орж хутга авч гарч ирэн гудамжинд явсан 53 настай иргэн Б, 49 настай Э, 36 настай Н нарыг хутгалж гэмтээжээ. Хэргийг үйлдсэн Н гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.