ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим нийтийн тээврийн маршрут түр хугацаагаар өөрчлөлт орно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-19

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлагдана.

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”
Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”
Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”
ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.