ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад саатуулагджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-20

Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үед нь цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Тодруулбал өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө нэгэн зочид буудлаас олны танил дуучин Б.Амархүү мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь барьж, хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа аж.