ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван иргэн их хэмжээний мөнгө залилуулжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-20

Цахим хаягаа ашиглан бусдаас их хэмжээний мөнгө залилах хэрэг гарч байгаа аж. Тодруулбал, өөрийгөө Франц улсын иргэн хэмээн танилцуулж, “Банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална" хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгө залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгджээ. Сүүлийн гурван сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Иймд хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг Консулын газраас анхаарууллаа.