ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

69 газрыг НМХГ-т шалгалт хийлгүүлэхээр шилжүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-20

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус 24 захирамжийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийлээ.Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-ӨлзийНайрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн хашаанд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар газар олгосныг судалж үзсэн.Тухайн зуслангийн хашаан дотор газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийгнь  эхний ээлжинд хүчингүй болголоо. Энэ талаарх захирамжийг Ulaanbaatar.mn вэб сайтад нээлттэй олон нийтэд мэдээлсэн.

Зуслангийн газрыг улсын тусгай хэрэгцээгээр Засгийн газрын тогтоолоор эзэмшиж авсан байдаг.  Өнөөдрийн цуцалж буй газрын хэмжээ нийт талбайн 10 хувьд хүрэхээргүй хэмжээнд байгаа. Мөн үлдсэн газруудад судалгааг явуулж байна. Зарим иргэн, аж ахуйн нэгжийн хувьд барилга байгууламж барьсан, өөр хүний нэр дээр шилжүүлсэн тохиолдол гарч байна.

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах асуудал дээр эхний ээлжинд 103 газрыг судалж үзсэн. Үүнээс 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн. Ингэснээр тухайн 24 иргэн, аж ахуйн нэгж хохирол нэхэмжлэхээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалж байна гэдэг гомдлыг шүүхэд гаргаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.