ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад 55 хүн амь насаа алджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Залуучууд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдсэн. Тэгвэл сүүлийн 5 жилийн хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөж нийт 507 хүн амь насаа алдаж, 1169 хүн эрүүл мэндээрээ хохирсон статистик тоон мэдээ байна.

Харин энэ оны эхний 8 сарын байдлаар мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орж 55 хүн амь насаа алдсан нь зам тээврийн ослоор амь насаа алдсан тохиолдлын 18 хувийг эзэлж байгаа ажээ.  Тиймээс  мотоцикл унаж хэрэглэх гэж байгаа бол хамгаалах малгай, хамгаалалтын хувцасыг өмсөж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.