ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-21

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, нэг цэгээр үйлчлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болон  21 аймгийн төвд 10:00-16:00 цагт нэгэн зэрэг болж байна. 

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхөн оролцож байна.  

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, арилжааны банкууд, томоохон ажил олгогчдын төлөөлөл оролцож байгаа юм. Нээлттэй хаалгын өдөрлөгийн үеэр  тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн даатгал, халамжийн бүхий л төрлийн үйлчилгээг авч, ажил хайж буй бол бүртгүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч болно.