ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гал түймрийн тоо 19 хувиар өсчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-01

Он гарсаар эхний 9 сард улсын хэмжээнд 3274 удаагийн ахуйн гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчнн. Гал түймрийн улмаас 46 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 1302 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 913 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 44 хувиар буурсан аж.