ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Буянт-Ухаа-2” хорооллын түрээслэгчид ирэх долоо хоногт байрандаа орно

O.Admin
2019-10-08

“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд зорилтот бүлгийн болон ахмад настан, залуу гэр бүлийг оруулах сонгон шалгаруулалт өнгөрөгч наймдугаар сард эхэлсэн билээ. Нийт 35 мянган иргэн бүртгүүлсэн ч ердөө 972 өрхийг л сонгон шалгаруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлж байлаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгах, нягтлах ажил үргэлжилж, өчигдрөөс эхлэн хоёр шатанд тэнцсэн иргэдтэй гэрээний нөхцлөө тохирох ажил эхэлжээ. Мөн урьдчилгаа төлбөрийг нь байршуулах, барьцаа авах, байрыг нь сонгуулж эхэлсэн бөгөөд барьцаагаа төлсөн иргэд байр, давхараа сонгож эхэлсэн гэдгийг дуулгалаа. Ирэх баасан гараг буюу аравдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд иргэдэд батламж, түлхүүр гардуулж өгөх юм байна. Батламжаа авсан иргэд ирэх долоо хоногоос байрандаа орно. Гэрээ хийж байгаа иргэдийн хувьд энгийн түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр байршуулах аж.