ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Төмөр замчин”

O.Admin
2019-10-09

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Р.Батсүх томилогдлоо. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул энэ залуу Төмөр замын дээд сургуулийг төмөр замын ашиглалтын инженер, Тайландын Азийн технологийн их сургуулийг тээврийн инженерээр төгссөн намтартай. “УБТЗ” ХНН-ээс эхлээд өртөөний дарга, Төмөр замын газарт техник технологийн мэргэжилтэн, Зам, тээврийн яаманд мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байгаад жил гаруйн өмнөөс “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдон ажилласан гэж намтар түүх нь үргэлжилж байх юм. Нэг үгээр хэлбэл, төмөр замын хүн аж.  

“МТЗ” ТӨХК бол төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор арав гаруй жилийн өмнө байгуулагдсан аж ахуйн нэгж. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд энэ байгууллагын алдсан, оносон болон үе үеийн дарга захирлуудынх нь алдаа дутагдал, амжилт бүгдийг энд дэнслэх шаардлагагүй л болов уу. Төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, суурь бүтэц хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах, түрээслэх ерөнхий чиг үүрэгтэй, 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “МТЗ” компанийг удирдан чиглүүлж авч явна гэдэг мэдээж амаргүй даваа.

Одоогоор энэ компани “Шинэ төмөр зам” төсөл, Тяньжин-Тээвэр логистикийн төсөл, Замын-Үүд дэх Логистикийн төв, Төмөртэй өртөө зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байгаа.  Монгол Улсын томоохон дэд бүтэц, төмөр замын ажлыг нугалах их айлын эзэн сууж байгаа Р.Батсүхийг улс төрөөс хол, хэн хүнтэй нөхөрлөөд байдаггүй, шазруун эр гэх юм билээ. “Монголын төмөр зам” ТӨХК нь одоогоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар ажиллаж буй. Захиалагчийн хувиар шахаж шаардах, ажлыг түргэвчлэхэд залуу төмөр замчны туршлага дутахгүй л болов уу. Өөрөө л нуруутай байж чадвал. 

А.Од