ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цалин хөлстэй холбоотой гомдол иржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-09

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Б.Ө ээлжийн амралт, илүү цагийн хөлстэй холбоотой гомдол ирүүлжээ. Энэ дагуу тус дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Бишрэлт” ХХК-ийн зочид буудлын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

Шалгалтаар зочид буудлын ерөнхий нягтлан бодогч нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуульд заасны дагуу “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоох, ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Иймд Бишрэлт ХХК-нд зөрчил арилгах акт тавьж, гомдлыг бүрэн барагдуулсан байна. Хэрэв иргэн танд энэ төрлийн асуудал тулгарвал харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын газар хандаж болох аж.