ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ашигт малтмалаас 36 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-12

Улсын хэмжээнд 7.9 сая га талбайд ашигт малтмалын ашиглалтын 1683,  хайгуулын 1239 нийт 2922 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Тэгвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр ирэх онд 36 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож авдаг байна. Тухайлбал,

Хуулийн заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 0,1 ам.доллар,  хоёр дахь жилд 0,2 ам.доллар, гурав дахь жилд 0,3 ам.доллар, 4-6 дахь жилд тус бүр 1,0 ам. доллар, 7-9 дэх жилд тус бүр 1,5 ам.доллар байна.

Д.Оюун-Эрдэнэ