ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Рекорд шинэчлэгч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-14

“Хэцүү шүү дээ. Сэтгэл зүй өндөр байх ёстой. Хүнд жинг авах үед хамаг цус дээшээ хөөрч нүүр,  нүд рүү шахдаг. Тэмцээний дараа нүүрээ угаахад нүдний судас бүдүүрч, нүүрэнд цусан толбо тогтсон байдаг. Бэлтгэл сургуулилтын үед нүдний судас хагарч, цус гарах асуудал гарна. Энэ төрлийн тамирчдад гардаг л зүйл.  

Олон Улсын тэмцээнд оролцох үед хэт өндөр ачаалал авах, өмнө нь өргөж үзээгүй жингээ өргөх тохиолдол хүртэл байдаг учраас бэртэл,  гэмтэл гардаг” гэж одоогоос гурван сарын өмнө МУГТ Э.Содномпэлжээ  ярьж байлаа. Түүний энэхүү яриаг сонсоод спорт тэр дундаа парапауэрлифтингийн төрлөөр сэтгэл, зүрхээ өгсөн хүн л хичээллэх байх гэж бодож байсан юм. Эсвэл амь наснаасаа уйдсан хүний  сонголт гэж харагдахаар.

Гэвч үнэн хэрэгтээ спортод дурласан, зүтгэсэн, зорьсон, хичээсэн нэгний л сонголт аж. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард  “Парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцоод -107 кг жинд түрүүлэн аварга болсон юм. Энэхүү амжилтаар Э.Содномпэлжээ дэлхийн рекордыг гурван кг-аар нэмэгдүүлж, 247 кг болгон шинэчлэн тогтоосон байдаг. Тэрбээр энэхүү амжилтаараа ясны тамирчин төдийгүй дэлхийн хүн гэдгээ батлан харуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, парапауэрлифтингийн төрөлд  олон улсын тамирчид түүний ард жагсах нь тодорхой боллоо. Түүгээр ч үл барам “Гиннесийн ном”-д нэрээ мөнхлөв. Тэр чадлаа.Улсынхаа, ээжийнхээ, өөрийнхөө, ард түмнийхээ мөрөөдлийг биелүүллээ. Түүнд итгэсэн, хайрласан, дэмжсэн бүхэн нь амжилт болж хувирлаа. Э.Содномпэлжээгийн цуцдаггүй, няцдаггүй, шантардаггүй зан нь дэлхийд данстай тамирчин болгож чадав.