ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэхмэлийн шар байрны хөрөнгө оруулалт зогссон

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-14

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнчлэн “Фүжи девелопмент компани 100 хувь хөрөнгө оруулалтаа хийсэн. Ирэх арванхоёрдугаар сард орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрээд байна.

 Нэхмэлийн шарын оршин суугчдын төлөөлөл Н.БатгэрэлБид нар халуун усгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байранд олон жил амьдарсан. Энэ хооронд хүүхдүүдийн биеэр тууралт гарах, хөгшчүүлийн маань эрүүл мэнд нь доройтож байсан. Эхний байруудын иргэд шинэ байрандаа орсон. Дахин төлөвлөлтийг зөвшөөрч, байр газраа өгснөөс хойш иргэд байр түрээслэх, пудвольд амьдрах зэргээр хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна. Шинэ байраа хурдан ашиглалтад орохыг хүлээж байна. Маргаанаас болж байраа чөлөөлсөн 130 иргэн гадуур амьдарч байна” гэсэн юм.