ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүргийнхэн 53 мянган өрхөд түлшний талаарх зөвлөмжийг тараажээ

O.Admin
2019-10-14

Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 53 мянган айл өрхөд сайжруулсан түлшний талаар зөвлөмж тараасан аж. Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм.

Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээг иргэдэд сурталчлах ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэхүү ажлын хүрээнд  Сонгинохайрхан дүүрэгт гал галлаж буй 57 мянган айл өрхөд  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллага, Тамгын газрын албан хаагчид зэрэг нийт 1300 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.