ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний мэдэх Сараа эгч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-17

“Би ийм шийдвэр гаргах гэж байна. Чи иргэн хүний хувиар юу гэж бодож байна вэ”, эсвэл “Чи энэ шийдвэрийг сэтгүүлчийн хувиар яаж дүгнэх бол. Миний гаргаж буй шийдвэр хоёр талтай юу, би зөв шийдвэр гаргасан уу” хэмээн ямагт нягталж, судалж, бусдын үзэл бодлыг хамгийн анхааралтай сонсдог нэг л улстөрчийг би мэднэ. Сэтгүүлзүйн гал тогоонд шинэхэн сэтгүүлч байсан арван жилийн өмнө тэр ийм л хүн байсан, одоо ч хэвээрээ. Харин одоо улс төрийн тогоонд “чанагдаж”, Эрүүл мэндийн салбарыг нэр төртэй удирдан сэвхийтэл нь босгоод иржээ. Нөгөө л миний гаргасан шийдвэр эгэл иргэний хүлээж байсан шийдвэр мөн үү хэмээн нягталсан хэвээр. Маргааш харин улс төрийн ууган хүчний эмэгтэйчүүдийг удирдаж мэднэ. Дахиад л “би эдгээр эмэгтэйчүүдийн төлөө, цаана нь байгаа мянга, мянган бүсгүйчүүдийн төлөө юу хийх вэ” хэмээн сэтгэлээ чилээсээр явж байх биз.

Сараа эгчтэй анх МСНЭ-ийн тэргүүн байхад нь танилцаж билээ. Сэтгүүлзүйн хаалгыг дөнгөж нээгээд орж ирэхэд минь “залуу сэтгүүлчийн хувиар чамд ахиж дэвших олон боломж гарна шүү. Тэр болгонд мэдэхгүй, чадахгүй гэж битгий хойш сууж байгаарай” хэмээн аминчлан захиж билээ. Би хойш суугаагүй, харин урагшаа тэмүүлсэн. Тиймдээ ч хамгийн сайн мэдэх тэр хүнийхээ тухай таван үг холбож суугаа минь энэ. Монголын сэтгүүлзүйг удирдаж байхдаа олон ч сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдсэн дээ. Сэтгүүлзүйн салбарт хэдийнэ орон зайгаа дархалсан телевизийг удирдаж байхдаа ч ажилтан нэг бүрийнхээ асуудалд анхаарч, тусалж явсныг нь сэтгүүлч бүхэн мэддэг юм. Бид хүлээн зөвшөөр­дөг бас хүндэт­гэдэг. Орон байрны асуудал, унах машин, үр хүүхдийнх нь сурах орчныг шийд­чихлээ гээд хариу нэхэж явсан удаа харин үгүй байх аа.

Өнөө­­дөр ч тэр унал­тад ороод байсан эрүүл мэнд­ийн сал­барт эх хүний сэтгэлээр хандаж, нийгмийн хүлээлт болсон судалгаа, тооцоотой олон асуудлыг шийдэж өгөв. Сувилагчийн цалинг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадагшаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа. Нялхсын шүдний өвчлөлтэй тууштай тэмцлээ. Эрүүл мэндийн салбар түүхэндээ байгаагүй их бүтээн байгуулалтаар гурван оныг үдлээ. Монгол Улсын “толгойн өвчин” байсан сүрьеэ, тэмбүү өвчинтэй тэмцэж, үндэсний хэмжээнд асуудлыг сөхөж тавилаа. Өнөөдөр муулж байгаа хэсэг бүлэг маргааш энэ шийдвэрт нь талархана. Тэр хүлээн зөвшөөрөгдөх, эсвэл бусдад таалагдах гэж бус гагцхүү хүсч байсан шийдвэр мөн үү, хүмүүсийн амьдралд хэрэгтэй юу гэдгийг л хардаг. Хүн нэг бүрийн төлөө энэ эмэгтэй ажиллаж явна, маргааш ч ажиллах нь тодорхой. МАН-ын дэргэдэх НАМЭХ-г тэр удирдахаар болжээ гэвэл би лавтай гайхахгүй. Миний мэдэх “Сараа эгч”, миний хүндэлдэг сайд Д.Сарангэрэл ийм л хүн.