ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НАМЭХ-ны VII чуулган болж байна

O.Admin
2019-10-17

25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит долдугаар чуулган болж байна. Энэ бол МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж буй юм. НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон.

2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит  дөрөвдүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшиж хөгжиж эхэлсэн. 2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит зургадугаар чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, өдгөө 5 дахь жилдээ ажиллаж байна.

Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжсөн. Өнөөдрийн НАМЭХ-ны долдугаар чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Түүнчлэн дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс дараагийн НАМЭХ-ны тэргүүнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн бол заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн нэр яригдаж байгаа юм.